СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далайн дээрэмчид Норвегийн далайчдыг хулгайлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Баруун Африкийн Бенин улсын эргийн орчимд явж байсан Норвегийн ачаа тээврийн J.J. Ugland компанийн эзэмшдэг хөлөг далайн дээрэмчдийн дайралтад өртөж, багийн есөн гишүүн барьцаалагдсан тухай мэдээлжээ. .

Далайн дээрэмчид орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө дайрсан гэж барьцаалагдалгүй үлдсэн багийн гишүүд орон нутгийн эрх баригчдад хэлжээ. Компанийн томилсон тусгай баг эрх баригчидтай хамтран багийн гишүүдийг суллахаар ажиллаж байна.

Өнгөрсөн долдугаар сард хийсэн судалгаагаар Баруун Африк далай дээрэмчдийн халдлага хамгийн их гардаг бүс нутаг юм. Энэ оны эхний хагаст далай тэнгист хулгайлагдсан гэмт хэргүүдийн 73 хувь, Нигери, Того, Бенин, Камеруны эргүүдэд гарсан барьцаалан саатуулах хэргийн 92 хувь уг бүс нутагт үйлдэгджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.