СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн ашигтай газрын тосны компани IPO хувьцаа гаргана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхий дээр хамгийн ашигтай ажилладаг компаниудын нэг Saudi Aramco Риядын хөрөнгийн биржид IPO хувьцаагаа гаргахаар болсон гэдгээ мэдэгджээ. Энэ нь IPO хувьцаа гаргасан дэлхийн хамгийн том компани байж магадгүй хэмээн эх сурвалж дурдсан байна.

Төрийн мэдлийн газрын тосны компани хөрөнгө оруулагчдын саналыг авсны дараа IPO хувьцааны үнийг тогтооно гэжээ. 1,2 их наяд ам.долларын үнэлгээтэй Saudi Aramco компанийн 1-2 хувийн хувьцааг Саудын иргэд худалдаж авах боломжтой ба одоо байгаа хувьцаанд үнийн санал өгнө гэж эдийн засгийн шинжээчид таамаглаж байна.

Одоогоор гадны улсын хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргахаар төлөвлөөгүй байна. Тус компанийн захирал .

Гэвч шинжээчид, зарим ажиглагчид Aramco-д хөрөнгө оруулах нь улс төрийн болон стратегийн асар өндөр эрсдлийг дагуулна хэмээн таамаглаж байна. Энэ онд Саудын газрын тосны үйлдвэр, тээвэрлэгч хөлгүүд хэд хэдэн удаа халдлагад өртсөн билээ.

 

 

Saudi Aramco нь 1933 онд үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавьж, газрын тосны судалгаа, олборлох чиглэлээр ажиллажээ. 1973-1980 оны хооронд Саудын Арабын Засгийн газар компанийг бүхэлд нь худалдаж авч, эзэмших болсон юм. Саудын Араб нь дэлхий дээр Венесуэл улсын дараа хоёрдугаарт орох газрын тосны баялаг нөөцтэй орон билээ.

Газрын тосны хамгийн том компанийнхаа IPO хувьцааг олон нийтэд гаргаснаар тус салбараас хараат байдлаа бууруулахыг зорьж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Угсаа залгамжлах хунтайж Мохаммад бин Салман ирэх 2030 он хүртэл 10 жилийн хугацаанд улсын эдийн засгийг төрөлжүүлэн, олон талын хөрөнгө оруулалттай болгохыг зорьж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.