СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оффшор бүсэд 12 их наяд ам.доллар бий

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Их Британийн Засгийн газар оффшор бүсэд данс эзэмшигчдийн нэрийг дэлгэхийг Нэгдсэн вант улсын далайн чанад дахь бүс нутгийн захиргаадад үүрэг болгосон билээ. Парламентад санал хураалт явуулалгүйгээр баталсан уг нэмэлт, өөрчлөлтийн дагуу Нэгдсэн вант улсын далайн чанад дахь газар нутгийн захиргаад өөрийн харьяалалд бүртгэсэн компаниудын жинхэнэ эздийн нэрийг 2020 дуусахаас өмнө зарлах ёстой болсон юм.

Их Британийн парламент оффшор бүсэд данс эзэмшигчдийн нэрийг ил болгох асуудлаар байсгээд хэлэлцдэг ч дорвитой шийдвэрт хүрэлгүй өнөөг хүрсэн билээ. Түүнчлэн Их Британийн мэдэлд байдаг 14 нутаг дэвсгэр, тэдгээрийн дотор Виржинийн болон Кайманы арлын засаг захиргаа компанийн эздийн тухай мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулах оролдлогыг удаа дараа эсэргүүцэж байсан.

Их Британийн Засгийн газар олон нийтэд хүртээмжтэй ийм бүртгэл бүрдүүлэх санааг эсэргүүцэж байсан ч Консерватив намын 21 депутат лейбористуудын дэвшүүлсэн дээрх саналыг дэмжиж байгаа тул эсэргүүцэх боломжгүй болсон юм. Харин уг саналыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь тус улсын Гадаад хэргийн сайд Алан Дункан аж. Тэрбээр Нэгдсэн вант улсын захиргаанд байдаг бусад арлын засаг захиргаатай зөвшилцөж шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

. Үүнээс . Энэ нь дэлхийн нийт мөнгөний эргэлтийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хэрэв Их Британийн Засгийн газрын баталсан дээрх арга хэмжээ амжилттай хэрэгжвэл ОХУ-ын иргэд олноороо “өртөх”өөр байгааг ажиглагчид онцолж байна.

“Global Witness” төрийн бус байгууллагын мэдээллээр, аж.

Үүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн Засгийн газраас улстөрчид болон өндөр албан тушаалтнууд шинээр худалдаж авсан томоохон эд хөрөнгөө худалдаж авсан эх үүсвэрээ тайлбарлахгүй бол хурааж авах тухай хууль баталсан. Уг хууль зөвхөн Их Британийн төдийгүй тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гаднын өндөр албан тушаалтнуудад ч хамаарах юм.

Тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлснээр жил бүр авлигаас олсон 100 орчим тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг бөгөөд энэ мөнгө гол төлөв хэн нэгэн өндөр албан тушаалтны өөрийн улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Их Британийн эрх баригчид шинэээр баталсан хууль, нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлбэл авлига, хээл хахууль буурна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: https://caymannewsservice.com/2018/05/british-overseas-territories-registry/

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.