Монгол улс анх удаа багийн спортоор олимпод оролцох эрхтэй боллоо

 

“Токио-2020” Олимпийн наадмын хөтөлбөрт спорт авиралт, каратэ, серфинг, скэйтборд, сагсан бөмбөгийн 3х3 төрөл шинээр багтсан билээ. Тэгвэл

Өчигдөр/2019.11.01/ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ноос “Токио 2020” Олимпийн наадамд оролцох, үндэстний чансаагаар тэргүүлж буй эрэгтэй 4, эмэгтэй 4 багийг зарласан. Үүнд Монголын эмэгтэйчүүдийн баг шалгарсан юм. Ингэснээр Монгол улс спортын түүхэндээ анх удаа багийн спортын төрөлд олимпийн наадамд өрсөлдөхөөр болж байна. Харин

Манай улсын баг тамирчид Токио-1964 олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөх, жүдо,бокс, буудлага, хүндийн өргөлт, дугуй, байт харваа, хөнгөн атлетик, спортын гимнастик, усанд сэлэлт, тэквондо гэсэн 11 төрлөөр нийт 13 удаагийн олимпийн наадамд оролцож байсан түүхтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.