СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-01

ВИДЕО: Улаанбаатар-Дарханы замын ажил ирэх хавар үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ, замын нээлтэд оролцох сэтгүүлчдийг бүртгэж байна гэсэн мэдээлэл тархсан ч өнөөдөр албан ёсны нээлт болсонгүй.

Учир нь Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн мэдэгдсэнээр тус зам дээр таван тендер зарласнаас гурав нь хугацаандаа амжиж, хоёр нь удаашралтай байгаа учир амласан хугацаандаа орж чадахгүй боллоо хэмээн мэдэгдэж байсанчлан, өнөөдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг нээнэ гэсэн мэдээллийг өглөө. 

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ талаар нэг сарын өмнө "Дарханы замын бүтээн байгуулалтын 1,3,5 дугаар багц хэвийн явж байгаа. Харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Танилцуулга нь бол сайн. Гэвч муу салбар компаниа оруулж ирсэн юм болов уу, төслийг гацааж байгаа. Иймд АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина. Дарханы замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ. 2,4 дэх багц хуучин замаараа явахаас өөр аргагүй боллоо" хэмээн мэдэгдсэн юм. 

Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжилнэ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

Харин Улаанбаатар-Дарханы замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй Зам, тээвэр, хөгжлийн яамны удирдлагуудад Засгийн газрын тэргүүн ямар хариуцлага ногдуулах бол? 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.