Он гарсаар 4125 залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ
Улсын хэмжээнд он гарснаас хойших эхний 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг 4125 бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн хэргийн 50-60 хувь нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах, хүүтэй болон хүүгүй мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эд зүйл өгч, авах явцад үүссэн маргаантай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байгаа аж. Мөн сүүлийн үед иргэд хуурамч веб сайт, холбоосоор нэвтэрч хувийн нууцлал аюулгүй байдлаа алдаж санхүүгээр хохирох, онлайнаар бараа материал захиалж залилуулах, хэн нэгэн олны танил эрхмүүдийн зурагтай хуурамч хаягаар явуулж байгаа уралдаанд оролцож хохирох тохиолдол их гарч байгаа тул дээрх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.