УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал хойшилжээ

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 09.30 цагт товлогдсон Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Д.Гантулгын шүүх хурлыг хойшлуулж өгөөч хэмээн бичгээр гаргасан хүсэлтийг эсэргүүцээгүй аж. Шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.