Пакистан: Галт тэргэнд хий дэлбэрч 70 орчим хүн амиа алджээ

 

Пакистан улсад галт тэргэнд хүнсний зориулалттай хий дэлбэрснээс гал гарч багадаа 70 хүн амь эрсдээд байна. Галт тэрэг өнөөдөр өглөө дэлбэрэх үедээ Пунжаб хотын дэргэдүүр дайран өнгөрч байжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар 30 гаруй хүн түлэгдэж бэртсэний тэн хагас нь хүндээр шархаджээ.

Галт тэргэнд хүнсний зориулалттай, савтай хий авч явахыг хориглодог боловч зорчигчид өглөөний цайгаа бэлдэж, хоол хийхийн тулд хий авч явах тохиолдол их гардаг. Хий дэлбэрсний дараа галт тэрэгний гурван чингэлэг бүхэлдээ шатсан байна.

 

 109472809 fire2

 

Төмөр замын сайд Шейх Рашид Ахмедын хэлснээр хоол хийж байх үед асгарснаас хоёр зуух дэлбэрсэн байна.

 

191031025608 03 pakistan train fire 1031 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.