СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн багтай тэмцэгчид ба Хэллоуиний баяр

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хонконгийн залууст зориулсан хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудын нэг Лан Квай Фонг өнгөрсөн шөнө амьтны хүрээлэн, айдас хүйдэс төрүүлсэн багтнуудын хотхон болон хувирчээ.

Залууст зориулсан шөнийн клуб, цэнээний газрууд, зоогийн газрууд бүхий энэ хэсэгт долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудад замын хөдөлгөөнийг хааж үүр цайтал буу халж, наргих боломжийг олгодог.

 

 

Энэ жилийн Хэллоуиний үдэшлэгт оролцохоор олон мянган хүн ирсэн ч цагдаа сэргийлэхийн ажилтнуудыг тараан байршуулж, өндөр хяналт тогтоожээ. Өнөөдөр орой цагдаагийн хамгаалалт нэмэгдэнэ гэж таамаглаж байна Зунаас хойш үргэлжилсэн Засгийн газрын эсрэг, ардчиллыг дэмжсэн жагсаалын дүнд Хонконгийн удирдагч Кэрри Лам онц байдал зарлан олон нийтийн газарт баг зүүхийг хориглосон.

 

 

Гэтэл Лан Квай Фонгт цугласан баг зүүж, нүүрээ будсан хүмүүсийн аль хэсэг нь жагсагчид, аль хэсэг нь үдэшлэгт оролцогчид вэ гэдгийг ялгаж танихад хүндрэлтэй гэдгийг эх сурвалж дамжуулжээ. .

 

 

Кэрри Лам олон нийтийн газар баг зүүхийг хориглохдоо баяр наадмын үеэр хэрхэн зохицуулахыг нарийн тогтоогүй гэж эх сурвалж дурджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.