ВИДЕО: Япон: Дэлхийн өвд бүртгэгдсэн Шури ордны 4,200 м кв талбай шатлаа

 

Япон улсын Окинава аралд байдаг дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй Шури шилтгээн шатаж төв ордны барилга сүйдсэн байна. .

Рюкю гүрний үеэс буюу 500 жилийн тэртээгээс улбаатай түүхийн дурсгалт орд харшийг 1933 онд үндэсний бэлгэ тэмдэг, үнэт зүйл болгон дархалсан юм. Ордонд гарсан түймрийн үеэр хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсний ачаар иргэд гэмтэж бэртээгүй байна.

Шури харш дэлхийн хоёрдугаар дайнд Окинавагийн тулаанд өртөж устаж байсан удаатай. Одоо байгаа орд харш нь 1990-ээд оны үед дахин сэргээсэн барилга юм.

 

191030163609 shuri castle file restricted exlarge 169

 

Ордны барилгын өмнөд болон хойд хэсэг модоор хийгдсэн тул юу ч үгүй болтлоо шатсан гэж Japan Times мэдээлсэн байна. Наха хотын аялал жуулчлалын гол төв болсон харшийн 4,200 м кв талбай түймэрт сүйдсэн ба 10 орчим гал унтраах машин ажиллажээ.

.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com, www.japantimes.co.jp

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.