Баривчлагдсан хятадуудын хэргийг богино хугацаанд шалгаж дуусна

 

БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогдуулан тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагын мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сонсов. Дээрх байгууллагууд өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна гэж мэдээллээ.

БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хил нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийг зохион байгуулсан Монгол Улсын нэг, БНХАУ-ын дөрвөн иргэнийг баривчлан саатуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.