СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саатуулсан хятад иргэдийг зочид буудлын хонгилд саатуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Өчигдөр орой/2019.10.29/ "Кентавр", "Амар", "Юнион", "Орентал" зэрэг таван газарт байрлаж байсан 800 гаруй хятад иргэнийг саатуулан шалгаж байгаа. Тэд “Intel i9-9900k процессор, найман коортой 5.0GHz хурдтай буюу асар хурдтай 1000 компьютер ашиглаж байжээ.

Тэднийг цахим гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс

Дээрх хятад иргэд өнгөрсөн 8-р сараас хойш жуулчны визээр цуварч орж ирсэн байна. Улмаар тэд хууль бусаар ажил хийсэн учир албадан гаргах ажиллагаа хийнэ гэж албаныхан мэдэгдэж байна. 

Манай улсын албадан саатуулах төв өдөрт 400 хүн авах хүчин чадалтай бөгөөд ойрын үед саатуулах төвд баривчлагдан саатуулагдах иргэдийн тоо өсч, дүүргэлт өндөр байгаа юм байна. Гол шалтгаан нь нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн болон Цагдаагийн байгууллагуудын цаг үеийн баривчилгаа зэрэг нөлөөлж байгаа ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.