СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-10-30

Монголын цагдаа, тагнуулын байгууллага БНХАУ-ын захиалгаар баривчилгаа хийсэн байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Урьд шөнө ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан бие бүрэлдэхүүн прокурорын хяналтан дор гүйцэтгэх ажиллагаа явуулж 740 гаруй гадаадын иргэнийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “UNION Building”, Баянзүрх дүүрэг дэх “Oriental” төвөөс баривчилсан үйл явдал болсон.

Монгол Улсад 2008 оны долдугаар сарын 01-ээс хойш болоогүй нүсэр том баривчлах ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллага ямар учраас яагаад хийсэн талаарх мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа олон нийтэд хүргэнэ гэдгээ Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг албан ёсоор мэдэгдээд байгаа.

Засгийн газрын мэдэгдэлтэй зэрэгцэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлдээ гэсэн байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.

БНХАУ-аас яагаад ийм мэдэгдэл гаргасныг лавшруулж шалгатал БНХАУ-ын thepaper.cn сайтад 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр 22.04 цагт тавигдсан “Цахим гэмт хэрэгт холбогдсон 116 сэжигтнийг эх оронд нь буцаав" гэдэг гарчигтай сурвалжилга тавигдсан байв.

Уг сурвалжилгад “БНХАУ-ын цагдаа нар цахим гэмт хэрэгт сэжиглэгдсэн 116 хүнийг Канбожийн хаант улсаас баривчилж, Пномпень хотын нисэх буудлаас тусгай үүргийн хоёр онгоцоор 2019 оны есдүгээр сарын 28-ны өдөр буцаасан талаар дэлгэрэнгүй бичжээ. Хятад Улсын 20 гаруй бүс нутагт 40 гаруй цуврал гэмт хэрэг бүртгэгдээд байгаа бөгөөд уг гэмт хэргийн улмаас 11.54 сая юанийн хохирол учиржээ. Иймд цахим гэмт хэргийг илрүүлэх ажлыг өөрийнхөө улсад төдийгүй гадаадын тусгай хүчинтэй хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж илрүүлэн, гэмт этгээдүүдийг эх орондоо авчран шийтгэж байгаа" гэдгийг онцолсон байв.

Энэ бүхнээс үзвэл сүүлийн 11 жилийн турш болоогүй нүсэр том гүйцэтгэх ажиллагааг БНХАУ-ын Засгийн газрын захиалга хүсэлтээр Монголын цагдаа, тагнуулын байгууллага гүйцэтгэсэн байж болзошгүй гэх сэжиг төрж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.