Токиогийн олимпийн медалийг 80.000 тонн гар утасны хаягдалаар бүтээжээ

 

0a935b6c 13cd 4e83 bc98 53e606a81caa EPA epaselect JAPAN OLYMPICS TOKYO 2020 011 

Токиогийн олимп эхлэхэд 268 өдөр үлдээд байна. Дэлхийн бүхий л улс орнуудын баг, тамирчид энэ өдрүүдэд спортын төрөл бүрээр олимпийн их наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна.

Олимпийн их наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнгөрөгч долоодугаар сард Олимпийн их наадмын медалийг загварыг олон нийтэд танилцуулсан билээ. /манай сайт “Токио 2020” олимпийн наадмын медалийн утга агуулгын талаар нийтэлж байсан ба та уг нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу/

16433452 0 image a 26 1563964018282

Тэд энэ удаагийн олимпийн медалийг хаягдал гар утас болон электрон төхөөрөмжийн хаягдлаас гаргаж авсан үнэт металлуудаар бүтээхээр хэдэн жилийн өмнө хаягдлуудыг цуглуулж эхэлсэн ба Япон улсын өнцөг булан бүрээс нийт 80.000 тонн хаягдал гар утас, электрон төхөөрөмж цуглуулсан байна. Тэдгээр хаягдлуудаас олимпийн их наадам болон Паралимпийн нийт 5000 гаруй медалийг урлажээ. 
Зохион байгуулагчдын хэлж буйгаар "хэрэглээний цахилгаан хэрэгслийг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй, ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт нь Токио 2020 наадмын үнэт өв болно" хэмээн тодорхойлсон байна.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.