СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-30

Хогийн цэгээс малын гүзээ түүж, Улаанбаатар руу тээвэрлэж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ны өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж байгааг баримтжуулжээ. 

Түүсэн гүзээгээ яадаг тухай албаныхан лавлахад "Улаанбаатар хот руу тээвэрлэдэг" гэж мэдүүлсэн байна. Улаанбаатар хот руу тээвэрлэдэг нь баримтаар тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.