Монголд Ази тивийн алдартай тамирчид ирнэ

Аэробик, уран сайхны гимнастикийн спорт 1973 онд Монголд анх хөгжсөнөөс хойш 45 жилийн дараа анх удаа Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 26-28-нд зохион байгуулахаар болж бэлтгэлээ ажлаа базааж буй. энэ тэмцээн нь Монгол улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж. 

gimnastik81

Монголд 300 гаруй эмэгтэй тамирчин энэ спортоор хичээллэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тивийн аварга, олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцон медальт байранд шалгарсаар байна.

gimnastik9

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор 2020 онд Азийн хүүхдийн спортын VII дугаар наадам зохион байгуулагдахад Үндсэн-15, Сонгох-4, Азийн Олимпийн зөвлөлийн зөвшөөрлийн-2 буюу нийт 21 төрлөөр оролцох гэнэ. Үндсэн төрөлд багтдаг төрлүүдээс уран сайхны гимнастикийн төрлийг Монголын Гимнастикийн Холбоо зохион байгуулахаар болсон байна.

gimnastik102

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.