Цахим хэлэлцүүлгийн системийг шинэчилж, иргэд, сонгогчдоос санал авах боломжийг сайжруулна

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага болон ажилтнууд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд уулзлаа. 

Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас хөтлөн явуулдаг forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр дамжуулан иргэд, сонгогчдоос санал авах боломжийг сайжруулах, цахим хуудасны хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цахим орчинд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан болон хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, хэлтсийн референт Б.Хангай, УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг, нөгөө талаас Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Филиппин дахь салбарын Гүйцэтгэх ажлын албаны орлогч дарга Лин Винстон, тус агентлагийн мэдээлэл технологи хариуцсан захирал Жэй Маханнанд болон албаны хүмүүс байлаа. 

778ef87c 9c18 4555 850a 33692a94e04e

f2935bd2 eb0c 4ba8 8f1a dc9a2fe2a38e

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамтай цахим мэдээллийн сан хөгжүүлж, хамтран ажиллаж байгаа аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.