Дуучин Б.Амархүүг шүүх хурал эхэллээ

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд яг одоо дуучин Б.Амархүүг шүүх хурал болж байна. Дуучин Б.Амархүү нь ХУД-ийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн бенц машиндаа мансуурч байгаад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх албаны алба хаагчдад баривчлагдсан юм. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа бөгөөд гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял сонсох аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.