Вьетнамын мянган жилийн түүхтэй эрдэмтдийн өлгий хот

 

Луун хана, яст мэлхий, хаадын өв соёл, уламжлал зэрэг өвөрмөц зүйлс Ханойн нууцлаг ертөнцөд бий ажээ. .

Ойрын 20 жилийн хугацаанд Ханой өргөжин тэлж, орчин үеийн бүтээн байгуулалт хийхийн хэрээр эртний тосгон суурингууд алга болж, аль эсвэл анхны өнгө төрхөө алдаж байна. Гэвч Донг Нгак эртний хэв маягаа алдаагүй тул та эндээс хил хязгаарыг тэмдэглэсэн чулуун хаалга, он цагийн уртыг илээсэн Франц-Вьетнамын байшин барилгууд, нарийн гудамж, гудамжны худалдаа, 17 дугаар зууны үеийн Буддын Ту Хан сүм хийдийн гадаа хүүхдүүдийн тоглохыг харж болно.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Гурван га талбайг эзлэн байрлах Ту Хан сүмд цэцэрлэгт хүрээлэн, суварга, мөргөлийн танхимууд бий. Сүмийн дотор байрлах яст мэлхийний хөшөө жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг аж. .

 

http%3A%2F%2Fcdn

 

Энэ бол Донг Нгак хотын гайхамшгуудын ердөө нэгээхэн хэсэг юм. 1,000 орчим оршин суугч амьдардаг жижиг суурин санаанд оромгүй олон тооны эрдэмтэн, академийн түвшний мэргэжилтнүүд, утга зохиолын салбарын олон арван докторын зэрэгтнийг төрүүлжээ.

Тухайлбал 1997-2011 оны хооронд Вьетнамын шадар сайдаар ажиллаж байсан Фам Гиа Хием, 19 дүгээр зууны үеийн нийгмийн зүтгэлтэн, зохиолч Хоанг Танг Би нар эндээс төрөн гарсан байна. Донг Нгакаас гаралтай олон арван эрдэмтэн Вьетнамын эзэн хааны тэмдгээр энгэрээ мялаасан байдаг ажээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.