Коллежийн оюутныг найз охиноосоо болж амиа егүүтгэсэн гэж үзлээ

 

АНУ-ын Массачусеттс мужийн Бостон коллежид суралцаж байгаад төгсөлтийн баяраасаа хэдхэн цагийн өмнө амиа егүүтгэсэн оюутны үхэлд түүний найз охиныг буруутгаснаа Суффолк хотын шүүхээс мэдэгджээ. Одоогоор

Коллежийн оюутан 22 настай Александр Уртула өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр төгсөлтийн баяраасаа хэдхэн цагийн өмнө амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Тэр нас барахаасаа өмнө найз охин Ю-тэйгээ таарамжгүй харилцаатай байсан байна.

Уртулагийн амиа егүүтгэсэн хэргийг мөрдөн шалгах үеэр цагдаа нар хосын жил хагасын хугацаанд үргэлжилсэн харилцааны явцад . Оюутныг амиа егүүтгэхээс хоёр сарын өмнөөс тэдний харилцаа улам бүр хурцдаж, хараал доромжлол, хүчирхийлэл байнга давтагдаж улмаар Ю Уртулад өөрийгөө хороо, үх зэрэг үгсийг олон зуун удаа зурвасаар илгээсэн байна.

 

191028155352 01 bc girlfriend charged exlarge 169

 

"Хэрэв чи амиа хорлочихвол гэр бүл чинь, дэлхий ертөнц бүхэлдээ сайн сайхан болно" гэсэн үгсийг Уртулаг амиа хорлохоос хоёр сарын өмнөөс хэлж байсан нь түүнийг сэтгэл санаа болоод бие махбодио бүрэн хянах боломжгүй болгосон гэж прокурорууд үзжээ.

Инян Ю-ын хэлснээр тэд 75,000 удаа зурвас солилцсон бөгөөд тавдугаар сарын 20-ны өдөр Уртулагийн байршлыг тогтоож очиход гараашид амиа хорлосон байдалтай олдсон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.