Чили: Жагсаалыг намжаахын тулд найман сайдыг огцрууллаа

 

Чили улсад олон хоног үргэлжилж буй иргэдийн жагсаал тэмцлийг намжаахын тулд Ерөнхийлөгч Себастиан Пинера Засгийн газрын танхимаа халж, сэлгэхээр боллоо. Тэрээр найман яамны сайдыг огцруулахаа мэдэгджээ. Үүнд Дотоод хэрэг, Хөдөлмөр, Спорт, Эдийн засаг, Сангийн яамны сайдууд багтаж байна.

. Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө Засгийн газарт сануулга өгсөн боловч жагсаал тэмцэл газар авсаар байсан тул ийнхүү сэлгээ хийхээр болжээ.

 

 109432905 c2a22a5a 5aa6 4edd a554 ddc08c8c4c8a

 

Нийслэл Сантьяго хотын төвд, Валпарайсо болон Консепцион хотуудад аюулгүйн хүчнийхэн жагсагчидтай мөргөлдсөн байна. Ерөнхийлөгчийн ордны ойролцоо худалдааны томоохон төв шатаж олон арван гал сөнөөгч галыг унтраахаар ажиллажээ.

 

 109441644 057627270

 

Пинера “улс оронд хүнд өдрүүд үргэлжиллээ. Чили улс, Засгийн газар өөрчлөгдөх тул шинэ боломж, шинэ үе ирэх болно. Манай Засгийн газар ард түмний илгээсэн сануулгыг маш ойлгомжтойгоор сонслоо” гэжээ.

Иргэдийг жагсаал хийхэд хүргэсэн метроны үнийг нэмэх асуудлыг одоогоор түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм. Гэвч жагсагчид боловсролын салбарын ядуурал, эрүүл мэндийн үйлчилгээний өндөр үнэ, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсаалаа үргэлжүүлсэн.

 

 109432907 8778a30a 9900 4e91 8251 aea6adceff16

 

Тус улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш болж байгаагүй өргөн хүрээг хамарсан жагсаал газар авсан юм. . Ерөнхийлөгч жагсаал болж буй гол хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоосон байсныг даваа гарагт халжээ.

 

920x920

5db6737c6621a

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.