LIVE: Снукер биллиардын чансаа олгох "World Open" тэмцээн

 

73077270 10156384776927062 4044805014584033280 o 01

1982 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн уг тэмцээн снукер биллиардын гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд 2010 оноос World Open нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн ба 2012-2014 онуудад БНХАУ-ын Хайкоу, 2016-2018 онуудад Юшан хотод зохион байгуулагдах болсон байна. Энэ жил мөн БНХАУ-ын Юшан хотноо зохион байгуулагдаж байна. Ирэх 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдах уг тэмцээнд түрүү жилийн аварга Марк Виллиамс оролцохоос татгалзсан байна. Харин дэлхийн чансааг тэргүүлэгч бусад топ тамирчид ихэнх нь оролцож байна. 

Шагналын сан:

Уг тэмцээний нийт шагналын сан нь 772.000 фунт буюу монгол мөнгөөр 2.6 тэрбум орчим төгрөг юм. Түрүүлсэн тамирчин хагас тэрбум төгрөг хожих бол үзүүр түрүүнд шалгарсан тамирчин 250 сая төгрөг хожих өндөр шагналын сантай тэмцээн юм. 

73295362 10156386929837062 7355567382040936448 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.