Франц эмэгтэйн гал тогооноос олдсон бүтээл 24 сая еврогийн үнэ хүрчээ

 

Сэргэн мандалтаас өмнөх үеийн Италийн алдарт уран зураач Чимабуэн “Христийг шоолсон нь” уран зураг удаан хугацаанд алдагдаад байсан юм. Ор сураггүй болсон урлагийн үнэт бүтээл франц эмэгтэйн гал тогооний өрөөнд өлгөөтэй байсныг өнгөрсөн сард олж дуудлагаар худалджээ.

. Дуудлага худалдаанд оролцогчдын дунд гадаад улсын урлагийн музей байсан ч Франц улсын нэрээ нууцалсан иргэн 20*26 см хэмжээтэй уран зургийг дээрх үнээр худалдаж авчээ.

Италийн уран бүтээлч Чимабуэн бүтээлүүд нийтлэг бус, дуудлага худалдаагаар зарагдах нь ховор тул гэнэтийн явдалд бэлэн байх ёстой гэж зохион байгуулагчид ярьсан байна.

Compiegne хотын оршин суугч, ахимаг настай эмэгтэй тавган дээр наасан зургийг олон жил ханандаа өлгөснийг дуудлага худалдааны шинжээч олж харан мэргэжилтнүүдэд хандахыг зөвлөжээ. Нарийн шинжилгээ, дүгнэлтээр Чимабуэ уг зургийг өөрийн гараар зурсан болохыг баталж дуудлага худалдааны товыг зарласан юм.

 

 108924238 hi056744531

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.