ШУУРХАЙ: П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийлээ

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хотын “Хаан банк”-т байрладаг оффист нэгжлэг явуулсныг баттай эх сурвалж хэллээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “АТГ-ын ажилтнууд тус үйлдвэрийн оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хураажээ. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй” гэсэн юм. Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэв.

Манай телевиз Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нар Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг “Ачит Ихт” ХХК-д хэрхэн өгсөн талаар

1.     FACTCHECK: П.Цагааны гэр бүл тэрбумтан болсон түүх-Ачит-Ихт үйлдвэр

2. FACTCHECK: П.Цагааны гэр бүл Эрдэнэтийг цөлмөсөн түүх буюу-“Ачит Ихт” үйлдвэр-2 хэсэг нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргээд байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.