СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-10-25

Тайванийн талд мэдээлэл дамжуулсан тагнуулынхны ялыг хэвээр баталлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Тайванийн тусгай албаныханд мэдээлэл дамжуулсан, манай улсад сууж тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон Д.Амгалан, А.Мөнхнаран, Ван Чен Хун нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.

2018 оны аравдугаар сарын 2-нд нь тухайн өдрөө олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсныг уншигчид санаж буй.

Нийслэлийн Прокурорын газраас Ван Чен Хуныг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр, харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх, тагнуулын байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Амгалан, А.Мөнхнаран нарыг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан”, 19.12-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан”, 17.4-2 дахь хэсэг дэх “Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх өнгөрсөн долдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус юм.

Тэдний ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тус шүүх шийдвэрлэсэн. Уг ялыг дээрх гурван холбогдогч болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичсэнийг энэ сарын 10-нд хэлэлцэх байв. Гэвч А.Мөнхнаран нэмж өмгөөлөгч авч, шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлснээр хойшлуулсан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.