Нейлонон оймс 80 нас хүрлээ

Дэлхийд нэрд гарсан “Дюпон де Немур” химийн компани . Үзэсгэлэнгийн танхимын өмнө 12 метр өндөр манекен тавьж, ийм шилэн оймс өмсгөсөн нь бүсгүйчүүдийн ёстой нүдийг булааж, шүлсийг гоожуулж байв.

Америк бүсгүйчүүд энэ гайхамшигт нимгэн, гоёмсог бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээж байтал 1939 оны аравдугаар сарын 24-нд Делавэр мужийн Вилмингтоны нэг их дэлгүүрт анхны шилэн оймс худалдаалсан байна. Ийм гайхамшигтай гоёмсог оймс авсан бүсгүйчүүд гэртээ ч харьж тэсэлгүй гудамжинд л шууд өмсч байсан гээд бод доо. Нью-Йоркт худалдаалахад ганцхан өдрийн дотор л таван сая оймс худалдаад амжсан гэдэг.

Энэ хүртэл бүсгүйчүүдийн хэрэглээ байсан даавуун оймсыг бодвол зохион бүтээгч химич Уоллес Каротерсийн бүтээл нейлоноор хийсэн оймс нь сайн сунадаг, хэлбэрээ алддаггүй, бас нэг их чийгтдэггүй давуу талтайгаараа хэдийгээр даавуун оймсноос хоёр дахин илүү үнэтэй байсан ч эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ.

motN7OVIwiQz2Twwf7Syt09T3TM7MIkDPjJGnPzm

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.