Бангладеш: Сурагч охиныг зулын гол болгосон 16 хүнд цаазаар авах ял оноолоо

 

Бангладешийн Фени нэртэй жижиг тосгоны оршин суугч 19 настай Нусрат Жахан Рафи охиныг бэлгийн дарамтыг эсэргүүцсэний төлөө бусад сурагчид, сургуулийн ажилтнууд зулын гол болгож, улмаар охин хүнд түлэгдэн амиа алдсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Үүнийг эсэргүүцсэн иргэдийн уриалга, жагсаалын дараа эрх баригчид хэрэгт холбогдуулан 10 гаруй хүнийг саатуулан шалгасан юм. Өнөөдөр авсан мэдээллээр эдгээр 16 хүнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноожээ.

Цаазаар авах ял сонссон эдгээр хүмүүсийн дунд Нусратат бэлгийн хүчирхийлэл үзүүлэхийг оролдсон багш төдийгүй хамт сурдаг ангийнх нь хоёр охин багтсан байна. Сурагч охинд тохиолдсон явдал улс орныг цочирдуулж, иргэд хэргийг шударга шүүхийг шаардсан юм.

 

 109351142 a22a098b 1a39 457a b2ab 58d24f7e8bd3

 

Өмнө нь болж байсан шүүх хурлуудаас харахад ноцтой хэргүүдийг шүүхэд хэдэн жил ч дамнадаг боловч энэ удаад богино хугацаанд шүүхийн шийдвэр гарсныг эх сурвалж онцолжээ. . Цаазын ял сонссон этгээдүүдийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандахаа илэрхийлжээ.

Нусрат охинд тохиолдсон явдлыг нуун дарагдуулж, амиа егүүтгэсэн болгож харагдуулахыг завдсан орон нутгийн эрх баригчид ч ял авсан этгээдүүдийн дунд байгаа юм. Охины гэр бүл дахин цагдаад хандаж, гомдол гаргаснаас хойш тэднийг хамгаалалтад авчээ.

 

 109351140 8fedb33f 1f06 4a65 b721 18e46c3d5df1

 

Болж өнгөрсөн хэрэг явдлыг эргэн сөхвөл охины багш биед нь зүй зохисгүйгээр хүрсэн тухай цагдаад мэдэгдсэнээс хойш 11 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр сургуулийнхаа дээвэр дээр саатуулагджээ. Нүүрээ гивлүүрээр халхалсан 4-5 хүн түүнийг тойрон бүчиж, цагдаад өгсөн гомдлоо буцаахыг шаардан, татгалзсан даруйд охиныг зулын гол болгон шатаасан юм.

Бангладешийн цагдаа нар гэмт этгээдүүд хэргийг амиа хорлолт болгож харагдуулахыг зорьсон гэж үзсэн. Харин охин тэднээс зугтаж чадсан боловч түлэгдэлтийн хүнд шарх авч, ах руугаа утсаар залгажээ. Биеийнх нь 80 хувь түлэгдсэн охин дөрөв хоногийн дараа амиа алдахаасаа өмнө “багш надад халдсан. Би эцсийн амьсгалаа хүртэл энэ гэмт хэргийн эсрэг тэмцэх болно” гэж хэлсэн байна.

 

4b07278e nusrat jahan rafi social

 

Тус улсад охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх явдал их байдаг.. Олны хэл ам, хараал, заналхийллээс айж эмээсэн хохирогчид ил тодоор хэлэх, цагдаад мэдэгдэхээс ч эмээж чимээгүй өнгөрүүлдэг учир Нусратын цагдаагийн байгууллагад хандсан явдал олны анхаарлыг татсан юм.

 

 109326126 28c7ee2c 643e 42bd 86e9 744f49650615

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.