СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх зөрчигдсөөр...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилго бүхий судалгааг  Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/  НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Тэргэнцэртэй иргэдийн холбоонд захиалж хийлгэжээ. 

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үнэн зөв мэдээллээр хангагдаж чадахгүй байгааг харуулж байгаа төдийгүй, эрүүл мэндийн болон хүний эрхийн боловсрол олгох, мэдлэг ойлголт өгөх үнэн зөв мэдээллийг хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх шаардлагатай байгааг ХЭҮК-ын илтгэлд дурджээ.

бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх явдал түгээмэл байдаг ажээ. 

Эдгээр саад бэрхшээл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй.

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.