Энэтхэгт баавгай агнаж, чивийг нь сугалж иддэг байсан этгээдийг барьжээ

 

Энэтхэгийн иргэн Ярлэн гэгч зэрлэг баавгайнуудыг агнаж, чивийг нь сугалж иддэг байсныг цагдаа нар илрүүлж, олон жил түүнийг барихаар хөөцөлдсөний эцэст саатуулсан байна.

Холбогдох албаны хүмүүс үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор чивийг нь сугалсан үхсэн баавгайн цогцоснуудыг олоод ихэд цочирджээ.

Тус улсын . Ярлэныг энэ сарын 19-ний өдөр Гужарат мужаас барьсан ба тэрээр зэрлэг амьтдын чивийг сугалж идэхээс гадна барыг хууль бусаар агнаж, наймаалдаг байжээ.

Энэтхэгийн баруун болоод төвийн мужуудад нэн ховор ан амьтдыг хууль бусаар зарж борлуулсан хэд хэдэн хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж байна. .

 

 109340441 mediaitem109340440

 

2013 онд  Кахна цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр баавгайн цогцос олдсоны дараа Ярлэныг баричвлан саатуулж, тэрээр нэг жил хоригдож, дараа нь батлан даалтад суллагдсан юм.

Баавгайн элэг, цөсийг Хятадын уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн учир хууль бус зах зээлд өндөр үнэ хүрдэг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.