СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Батзориг, Н.Золжаргал, Б.Амархүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас олны анхааралд байгаа хэргүүдийн талаар асууж тодрууллаа. 

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд:

-Салхитын мөнгөний ордтой холбоотой зургаан шүүгч, ОБЕГ-ын удирдлага /Т.Бадрал нарт холбогдох хэрэг.Сур/, Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргүүдийг хянаж байна.

ХХАХҮ-ийн сайд, ТНБД, ЖДҮХС-гийн дарга нар /ХХАХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг.Сур/-ын албан тушаалын гэмт хэргийг хянаж, шүүхэд шилжүүллээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч /Австри улсад 650 000 ам.доллараар орон сууц худалдан авсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал.Сур/-өөр ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг, Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг мансууруулах төрлийн өвс түүсэн, бусдад худалдсан хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн, шилжүүллээ. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг хянаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.