СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улс төрийн намуудын хоёр хүсэлтийг Дээд шүүх хянан хэлэлцжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Монголын улс төрийн намуудтай холбоотой хоёр хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ. 

Их Эргэн Сэргэлтийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг хянан хэлэлцээд, хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 

Мөн Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд тус намын даргын өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.