ВИДЕО: Их Британид хөлдөөгч чиргүүлээс олдсон 39 цогцсыг таниулахаар ажиллаж байна

 

Английн Эссекс хотод олдсон хөлдөөгч чиргүүл дотор амиа алдсан 39 хүний цогцсыг таниулах ажлыг эхлүүлсэн тухай Их Британийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Зогсоод удалгүй цагийн дараа хөлдөөгч чиргүүлээс түргэн тусламжийн ажилтнууд олон арван хүний цогцос олжээ. Ачааны машиныг Умард Ирландаас ирсэн 25 настай Мо Робинсон жолоодож байсныг цагдаа нар илрүүлж баривчилсан байна. Амиа алдсан 39 хүний 38 нь насанд хүрсэн, нэг нь өсвөр насны хүүхэд байна гэжээ.

 

1206

 

Эдгээр . Эссекс хот нь Лондоныг Умард тэнгистэй холбож байрладаг.

 

 109347637 essex container mapv3 640 nc

 

Ачааны машины толгой Бельгиэс ирсэн чиргүүлийг дөнгөж зүүгээд удаагүй түргэн тусламжийн ажилтнууд цогцоснуудыг илрүүлсэн. Уг хэргийн ард хүний наймааны асар том сүлжээ гэмт хэргийн бүлэглэл байж болзошгүй гэж үзсэн. Умард Ирландаас ирж хөлдөөгч чиргүүлийг зүүсэн сэжигтэн Робинсон үүн дотор юу байгааг мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй юм.

Машины чиргүүл Болгар улсад бүртгэлтэй байгаа тул Болгар улсын цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажилд хамтрахаа мэдэгдсэн байна.

 

 109346463 417b8789 2992 43ca 86d8 76fa8d11dcf1

 

. Хөргүүр дэх температур -25 хэм болон түүнээс доош байсан тохиолдолд хүн амь насаа алдах хэмжээнд хүрдэг байна.

Хууль бус цагаачид ачааны чиргүүлд нуугдан хил давах тохиолдол олон ба азгүй тохиолдлоор амиа алдаж байсан тохиолдлууд ч цөөнгүй.

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.