Дэлхийн хамгийн алдартай хонь хөгширч үхжээ

 

Австралийн Крис нэртэй хонь нэг удаад хяргуулахдаа хамгийн их хэмжээтэй ноос өгч байсан мярнуусан хонь гэдгээрээ дэлхийд танигдсан билээ.

Уг хонийг 2015 онд зургаан жил орчим ноосоо авахуулалгүй явж зэрлэг байгальд тааваараа бэлчиж байсныг олсон юм. Хоньчид Крисийг бараг зургаан жил ноосоо нэг ч удаа авахуулаагүй гэж үзсэн байна. Хонь хяргах тэмцээнд Крисийг оруулахад 41,1 кг ноос гарчээ.

 

2829269 sheepwool2ngtrends2 jpeg5d06807c12ace6b228f32b34f83a4300

 

Энэ нь . Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Крис хөгширч үхсэн тухай Шинэ Өмнөд Уэльсийн мал үржүүлгийн газраас мэдэгджээ.

Крисийг харж хандаж байсан эзэд ухаалаг, нөхөрсөг анд нөхрөө алдсандаа гүн эмгэнэл илэрхийлжээ. Мярнуусан хонь дунджаар 10 насалдаг байна.

 

f278652c2705d2fd9875726b09d04bb6?width=1024

 

Тэр Канберрагийн ойролцоогоос дөрвөн жилийн өмнө олдохдоо олон шүтэн бишрэгчтэй болоод амжсан юм. Амьтан хамгаалагчид нэг хонь 40 гаруй кг ноос тээж явсан нь амь насанд нь аюултай байсан гэдгийг хэлдэг. .

 

dscn3561 copy

 

Олонд танигдсан хонийг өргөж авахаар зуу зуун иргэн хүсэлт ирүүлжээ. Крисээс хяргасан ноосоор хүрэм хийж хожим Австралийн үндэсний музейд зургийн хамт байршуулжээ.

 

6746364 3x2 700x467

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.