ВИДЕО: Ливаны жагсагчид бяцхан хүүд Baby Shark дуулж өгчээ

 

Ливаны иргэд улс төрийн шинэчлэл хийж, авлига хээл хахуулийг устгахыг шаардаж улс орон даяар жагсаал тэмцлээ үргэлжлүүлж байна. Энэ хооронд нийслэл Бейрут хотод жагсаал тэмцлийн үеэр хөгжилтэй явдал тохиолджээ.

Элиань Жаббур гэгч эмэгтэй ой гурван сартай хүүгийнхээ хамт Бейрут хотын гудамжаар зорчсон байна. Гэтэл бяцхан хүү жагсагчдыг хараад айж сандарсан тухай ээж нь хэлжээ.

Бяцхан хүү тэднээс айсан гэдгийг сонссон жагсагчид хүүгийн айдсыг үргээж, баярлуулахын тулд Baby Shark хүүхдийн дууг дуулж өгчээ. Жагсагчид тэдний машиныг тойрон хөгжилтэйгээр дуулцгаасан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.