Турк, ОХУ Сирийн асуудлаар түүхэн тохиролцоонд хүрлээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сирийн хилийн дагуух мөргөлдөөнийг намжаахаар түүхэн тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. Тэдний тохиролцсоноор Курдын зэвсэгт дайчдыг Турктэй хиллэдэг Сирийн нутаг дэвсгэрээс гаргаж, хоёр улс хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Оросын Үүний дагуу Оросын цэргийн хүчин, Туркийн хилийн харуулууд лхагва гарагийг үд дундад Сири улсын хойд хилийн бүс рүү нэвтэрнэ. Үүнээс хойш 150 цагийн дотор Курдын дайчдыг хөөн гаргаж, зэвсгийг нь хураан авна гэжээ. Дараагийн гэв.

 

 109322625 iraq syria control safe 21zone 640 nc

 

АНУ Сирийн хойд хилийн бүсээс цэргийн хүчээ эргүүлэн татсанаас хойш Туркийн арми Сирийн нутаг дэвсгэрт хилээс 30 км-т аюулгүй бүс тогтоохоор галлаж эхэлсэн. Харин ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын ойрын холбоотон төдийгүй тус улс дахь гадны оролцоонд ихээхэн санаа тавьдаг ч хуурай газрын дайралтад оролцохгүй гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.

Сирийн хойд хилийн бүсэд хяналт тогтоох хэлэлцээрээс хамгийн их олз омогтой байсан нь чимээгүйхэн харж суусан Москва байсан бол цэргээ түрүүлж татсанаар тэдэнд бэлэг барьсан Вашингтон юу ч хожоогүй гэж ажиглагчид дүгнэжээ.

Тодруулбал ажиглагчдын үзэж байгаагаар Америк Сирийн хилээс цэргээ татах гэнэтийн шийдвэр гаргасан нь Орос, Турк улсуудын Сирийн нутаг дэвсгэр дэх нөлөөг улам бүр баталгаажууллаа. АНУ-ын өндөр дээд албаны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Анкарад зочилж 120 цагийн турш түр гал зогсоох хэлэлцээр байгуулсан бол .

Курдуудын хувьд хоёр гараа өргөн бууж өгөхөөс өөр зам үлдээгүй хэмээн эх сурвалж мэдээлэв.

 

191021120210 syrian democratic forces soldier exlarge 169

 

Гэвч энэ хүртэл хугацаанд Сирийн гурван сая иргэн аж төрдөг бүс нутагт 176,000 иргэн орон гэрээсээ дүрвэсний 80,000 нь хүүхдүүд байгааг НҮБ мэдээлсэн байна. Мөргөлдөөний улмаас Курдын 259 дайчин, Туркийн долоон цэрэг, Сирийн 196 босогч төдийгүй 120 энгийн ард амиа алджээ.

 

 109322680 mediaitem109322677

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.