СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-22

Өнөөдрийг хүртэл "Хүннү эйр" ХХК-д ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Энэ сарын 13-ны өдрийн 23.25 минутад шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Гэвч энэ ослын талаарх мэдээллийг “Хүннү айр” ХХК-ийнхан тас нууцалж, хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэх, устгах ажлыг шат дараалан хийж байгаа талаарх мэдээллийг О.Мэргэншагайн ах Д.Совд мэдээлэл хүргэснийг өмнө дамжуулсан

Хохирогч өнөөдрийн байдлаар ухаан ороогүй байгаа бөгөөд зүрхнийх нь үйл ажиллагаа тасалдаж биеийн байдал нь муудан өчигдөр дахин хагалгаанд оржээ.  Эмч нар хохирогчид  SEVS /тархи тэр чигтээ цус хуралт, харвалттай/  DAP /тархины эд эс гэмтэж, ажиллагаагүй болсон/ гэсэн хоёр онош тавьсан байна.
Өөрөөр хэлбэл,тархиндаа ийм хүнд гэмтэл авсан хүн  ухаан ороод .

“ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийнхан осол болсон даруйд ажилтнаа өндѳрөөс унасныг нуун Чингис Хаан олон улсын нисэх буудал руу “манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгөхөөс гадна тухайн өдөр осол гарсныг нисэхийн цагдаагийн хэлтэс мэдсэн ч хуульд заасан үүргээ биелүүлж хэргийн газар үзлэг хийж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах ажлаа орхигдуулсан гээд олон зөрчил байгаа юм.

Цаашлаад хохирогчийг дур мэдэн тээвэрлэсэн, ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүй, зориулалтын машин шат байхгүй, хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллаж байсан, осол гарах үед зориулалтын каск  өмсүүлээгүй гээд олон эргэлзээтэй асуудал гарч ирж байна.

Энэ мэтчилэн ослын үед авах ёстой арга хэмжээг дүрэм журмынх нь дагуу аваагүй нуун дарагдуулсан гэх баримт ганц нэгээр зогсохгүй байгаа учир ар гэрийнхэн нь  болсон. Тэгвэл осол болсноос хойш 10 хоноод байхад "Хүннү Эйр" ХХК-д ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. 

“ХҮННҮ ЭЙР” компанийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнтэй нь тохиролцох хүсэлт тавьсан ч ар гэрийнхэн нь ослын үнэн зөвийг тогтоолгох учир тохиролцохгүй гэдгээ илэрхийлжээ.

Хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлдэггүйгээс болж эрүүл мэнд, амь насаараа  хохирсон олон арван харамсалтай тохиолдол бий. Гэвч эдгээр хэргүүдэд нэг нь хариуцлага хүлээж, нөгөө нь хариуцлага хүлээлгэсэн нь тун цөөн. Ар гэрийнхэнд нь хэдэн төгрөг өгсөн болоод тохиролцоод өнгөрөх жишээний. .

. Тиймээс олон нийтээс дэмжлэг хүсэн #Save2MergenSHAGAI хаштагыг сошиал орчинд ѳрнүүлээд байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.