ВИДЕО: Дэлхийн тавцанд Монголын хоёр баг хоорондоо учраа таарлаа

 

63b03e7c dc6b 43a0 a5c7 0a308a0b7d38 01 

Тодруулбал Саудын Араб улсад зохион байгуулагдсан 3х3 сагсанбөмбөгийн энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох Jeddah 2019 тэмцээнд Азийн клубуудын аварга баг болох Тайхар АРА АДМ баг урьдчилсан шатанд гайхалтай ялалтуудыг хийж үндсэн хэсэгтээ нутаг нэгт Улаанбаатар ММС багтайгаа учраа тааран тоглолоо. Тайхар АРА АДМ багийн хувьд урьдчилсан хэсэгт дараах хожлуудыг байгуулсан юм. 

  • Саудын Арабын Рияд багийг 21:13 харьцаагаар хожсон

  • ОХУ-ын Нева багийг 21:18 харьцаагаар хожсон 

Харин үндсэн хэсэгт Улаанбаатар ММС багтайгаа ширүүн өрсөлдөөнийг үзүүлж 16:14 харьцаагаар хожигдсон ч Монголын шилдэг хоёр баг дэлхийн тавцанд хоорондоо өрсөлдөхийг харах сайхан байлаа. 

Мөн түүнчлэн Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч Г.Цэнгүүнбаяр хоёр онооны шидэлтийн тэмцээнд дэлхийн Топ 12 тамирчинтай шидэлтээрээ өрсөлдөж, гуравдугаар байранд орсон байна.

75061079 2523116781068212 7001657283667034112 n 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.