Ханхүү Харри: Би гэр бүлийнхээ талд үргэлж зогсох болно

 

Их Британийн ханхүү Америкийн жүжигчин бүсгүйтэй гэр бүл болж, бяцхан ханхүүгийн эцэг эх болсон билээ. Гэвч түүний гэргий Сассексын гүнгийн авхай Меган Мэркл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бай болж, түүний талаар янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Энэ байдалд цэг тавьж, үүний эсрэг тэмцэхээ ханхүү Харри урьд өмнө мэдэгдэж байсан юм.

Тэрээр энэ удаад ч мөн олны анхаарал татсан мэдэгдэл хийж гэр бүлээ үргэлж хамгаалан, тэдний талд байхаа амлажээ. Харрригийн ээж Диана гүнжид тохиолдсон шиг эмгэнэлт хувь тавиланг дахин давтахгүй хэмээн хатуу анхааруулсан байна.

Энэ хооронд Меган Мэркл түүний ойр дотны британи найзууд хэвлэлийнхний бай болохоос сэргийлж ханхүүтэй гэрлэхгүй байхыг зөвлөж байсан тухай ярьжээ.

Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар . Тэд одоогоор төлөвлөсөн байгаа ажлуудаа дуусгаж ирэх 11 дүгээр сарын сүүлээс эхлэн арга хэмжээнүүдэд оролцохгүй ажээ.  

 

5da6dd22045a31320e7e42f2?width=1100&format=jpeg&auto=webp

 

Харригийн ярьсан зүйлсээс анхаарал татсан өөр нэг сэдэв түүний ах ханхүү Уильямын талаар байсан юм. Харри “бид хоёрт сайн, муу өдрүүд байсан. Бид бол ах дүүс, үргэлж тийм байх болно. Яг одоо өөр замаар алхаж байгаа ч би үргэлж түүний төлөө, тэр үргэлж миний төлөө байна” гэжээ.

 

prince william prince harry t

 

Сассексын гүнгийн гэр бүл Mail in Sunday сонины эсрэг шүүхэд зарга үүсгээд байгаа юм. Тэд Мэрклийн хувийн зурвасыг олон нийтэд дэлгэсэн хууль бус, хуурмаг мэдээлэл байсан гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.