“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ
Найруулагч Тодд Филлипсийн найруулсан сэтгэл зүйн триллер “Жокер” УСК-ны кино өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээлээс 55.8 сая ам.долларыг орлого олж, boxoffice-ийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. Нийтдээ 55 сая ам.долларын төсвөөр боссон “Жокер” киноны шинэ анги одоогийн байдлаар 193.6 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд кино шүүмжлэгчид болон үзэгчдийн хамгийн ихээр нэгдэж орсон IMDB-ээс 8.9 гэсэн асар өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
Готам хотын иргэн шог хошин зантай Артур Флек сэтгэцийн бага зэргийн асуудлаасаа болоод нийгэмд үл тоомсорлогдоно. Иргэд иргэд түүнтэй зүй бусаар харьцсаар байсан учраас тэрбээр нэг л өдөр тэсэрч нийгмээсээ өшөө авч, цуст тэмцэл өрнүүлж буй үйл явдал энэхүү кинонд гардаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.