ВИДЕО: Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов

 

DreamWorks кино компанийн бүтээл Abominable хүүхэлдэйн кинонд зүүн өмнөд Азийн бүс нутгийг газрын зурагт харуулсан хэсгийг хасах  шаардлага тавьсан гурав дахь орон Малайз боллоо.

Хятадын компанитай хамтран бүтээсэн хүүхэлдэйн кинон дээр гардаг .

Хятад төдийгүй Азийн таван улсын эзэмшилд байдаг арлууд, далай тэнгисийн хэсгийг эзэмших ашиг сонирхлоо Хятадын Засгийн газар хүүхэлдэйн кинонд харуулсан гэж эдгээр гурван улс үзжээ. . Харин Малайзын эрх баригчид газрын зурагтай хэсгийг хүүхэлдэйн киноноос хасахыг шаарджээ.

 

 109278486 08fb296b c49d 4b31 88a7 942bef90cc51

 

ВВС агентлагийн дамжуулснаар үнэн хэрэгтээ Abominable хүүхэлдэйн кинонд Өмнөд Хятадын тэнгисийн тухай огт дурдаагүй учраас уран бүтээлчид энэ хэсэг анхаарал татна гэж огт санаагүй байж болох юм.

Шанхай хотод амьдардаг ирсэн хятад охин дээвэр дээр нь алмас нуугдаж байгааг олж, түүнтэй найзалж Эверест рүү буцахад нь туслахаар шийддэг. Охины өөртөө зориулж барьсан дээврийн урцанд зүүн Азийг харуулсан том газрын зураг өлгөөтэй байдаг ба уг зурган дээр Өмнөд Хятадын тэнгисийг харуулахдаа хятадуудын ашигладаг есөн тасархай зураасыг тэмдэглэжээ.

 

 90356589 south china sea spratlys

 

Өмнөд Хятадын тэнгис зүүн өмнөд Азийн орнууд, Хятадын хооронд эртнээс маргаан дагуулсаар ирсэн юм. Тиймээс энэ асуудалд зүүн өмнөд Азийн орнууд тун эмзэг ханддаг билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.