Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно

 

Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт ирэх жилийн зургадугаар сард АНУ-ын Флорида муж дахь Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг амралтын газруудын нэгт болно гэжээ. гэж Цагаан ордны ажлын албаны дарга Мик Мульваней мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Ерөнхийлөгч Трампын брэнд хангалттай олонд танигдсан тул Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтаар дамжуулан бусдад танигдах, ашиг олох шаардлагагүй гэжээ. Трамп урьд өмнө Трамп байгууллагын өдөр тутмын дотоод ажилд оролцдоггүй ба  түүний хөвгүүд бизнесийг нь гардан явуулдаг тухай мэдээлж байсан юм.

 

 109276600 gettyimages 461439800

 

. Эдгээрээс Флоридагийн Дорал хотын гольфийн талбай бүхий амралтын газар бие эрүүл мэндэд хамгийн ээлтэй нь байсан учраас сонгогдсон гэж Мульваней мэдэгдсэн байна.

 

AP 19238757606755

 

Трампын Дорал дахь эзэмшил 324 га талбайд гольфийн таван талбайтай, зочид буудлын 700 өрөө, спа, хурлын танхимууд, худалдааны төвүүдийг цогцлоосон юм. Майамигийн нисэх буудлаас 13 км зайтай газар байрладаг аж.

 

497671 198360 800 auto jpg

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.