Дуучин Б.Амархүүг шүүх хурлын тов гарлаа

 

Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Борхүүгийн Амархүүгийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.30 цагт боллоо.

Б.Амархүү нь ХУД-ийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн бенц машиндаа мансуурч байгаад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх албаны алба хаагчдад баривчлагдсан юм. Түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм.

Шүүхээс Б.Амархүүг гэм буруутай хэмээн үзвэл 1-5 хүртэлх жилийн хорих ял оноох аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.