ВИДЕО: "English Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө

 

2505152 52001757 1600 900 (1) 01

32-ийн онцлох тоглолтууд:

  • 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи Хятадын залуу тамирчинд снукерийн "хичээл заалаа". Тэрээр 4:0 харьцаагаар Фан Зегуиг хожиж шөвгийн 16-д шалгарлаа. 
  • Харин 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын залуу тамирчин Зао Синтонд 4:0 харьцаагаар хожигдон "мултарлаа".
  • 2006 оны дэлхийн аварга Грим Дот "Тайланд Пуужин" хочит Тайландын Тепчаяа У Нохд 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 
  • "Пуужин" хочит Ронни О Сулливан "Персийн хунтайж" хочит Хосен Вафайг 4:1 харьцаагаар хожин шөвгийн 16-д шалгарлаа. Уг тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба та уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 
  • Нэг ч хожигдолгүй явсан шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп чансаа доогуур Лий Волкерт 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Шөвгийн 16-ийн онцлох тоглолтууд:

  • Дэлхийн аварга Шаун Мөрфи нутаг нэгт Том Фордод 4:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 
  • Дэлхийн таван удаагийн аварга Ронни Хятад тамирчинд 4:3 харьцаагаар хожигдон бооцоо тавигчдын таамгийг эвдэв. 

73300951 10156360472292062 2177965361612193792 o

Ийнхүү таван дэлхийн аварга чансаа доогуур тамирчдад хожигдон тэмцээнээ дуусгалаа. Шөвгийн 8-д дэлхийн аваргуудаас дэлхийн гурван удаагийн дэлхийн аварга Марк Селби л тунан үлдээд байна. Мөн түүнчлэн шөвгийн 8-д Английн дөрөв, БНХАУ-ын хоёр, Велс, Умард Ирландын тус бүр нэг тамирчин тунан үлдээд байна.  

 

Өнөөдөр биллиард сонирхогчдодоо энэ удаагийн тэмцээнд түрүүлэх тамирчдын тоонд дээгүүр нэрлэгдэж байсан шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп болон Лий Волкер нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.