Мафийн толгойлогч Эль Чапогийн хүүг баривчилжээ

 

Мексикийн Кулиакан хотод багтай зэвсэгт этгээдүүд цэрэг цагдаа нартай буудалцаж ширүүн мөргөлдөөн гарчээ. Энэ үеэр хар тамхины мафийн толгойлогч Хоакин Эль Чапо Гузманы хүүг баривчлан саатуулсан тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлсэн байна.

. Тус хотод аюулгүйн хүчнийхэнтэй буудалцаж мөргөлдсөн багтай этгээдүүдийг гэмт бүлэглэлийн гишүүд байсан хэмээн таамаглаж байна.

28 настай Овидио Гузманыг ах Хоакин Гузман Лопезын хамт хууль бус мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбоотой гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ жилийн хоёрдугаар сард үзсэн юм.

 

OALEA225TBB2FBE4XI6RI6PHVY

 

Эль Чапо Гузман нь хоёр эхнэрийн зургаа болон түүнээс ч олон хүүхэдтэй байж магадгүй бөгөөд Мексикийн хорих газарт баригдсан ч 2015 онд газар доорх хонгилоор оргожээ. Түүнийг дахин баривчилж бүх насаар нь хорих ял дээр 30 жилийн ял нэмсэн юм. .

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.