ОХУ: Осол гарсан цэргийн туршилтын талбайн ойролцоо АНУ-ын 3 дипломатчийг саатуулжээ

 

ОХУ-ын төрийн мэдлийн мэдээллийн сувгуудаар өнгөрсөн наймдугаар сард нууцлаг дэлбэрэлт болсон цэргийн туршилтын талбайн орчимд явж байсан АНУ-ын гурван дипломатчийг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ. Москва дахь Америкийн элчин сайдын яам мэдээллийг баталсан байна.

Оросын Гадаад хэргийн яамны мэдээгээр тэдгээр дипломатууд өөр хотод очих гэж байсан ч төөрсөн байх гэжээ. .

Америкийн дипоматчдыг саатуулсан тухай мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө Вашингтоны зүгээс Оросын тал Баренцын тэнгисээс цөмийн цэнэгтэй пуужинг гаргах гэж байгаад осол гарч цөмийн дэлбэрэлт болсон гэж дамжуулаад байсан юм.

Интерфакс агентлаг гэжээ.

Харин албан ёсны мэдээллээр дипломатууд Оросын Батлан хамгаалах яаманд очих газраа мэдэгдсэн байсан ба албан ажлаар Архангельск орох ёстой байсан ч Северодвинскийн чиглэлд явсан байсан гэжээ.

Өнгөрсөн наймдугаар сард цэргийн туршилтын талбайд болсон дэлбэрэлтийн улмаас багадаа таван хүн амиа алдсан ба Северодвинскийн орчимд цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийнээс 16 дахин их болсон юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.