Ихэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ

 

АНУ-ын Жеоржиа мужийн Пиедмонт Афинс анагаах ухааны төвд Эддисон болон Эмма Уильямс нэртэй бяцхан ихэр охид есдүгээр сарын 25-ны өдөр мэндэлжээ. Хачирхалтай нь тэднийг эх барьсан сувилагчид ч мөн Тара, Тори нэртэй ихэр эгч дүүс байсан байна.

Шинээр мэндэлсэн ихэр охидыг ихэр эгч дүүс хүлээж авсан гэх мэдээг сонссон Браннан Уильямс сэтгэл хөдөлсөн тухайг ярьсан байна. Тэрээр “би хагалгааны өрөө рүү явж байхдаа маш их сандарч байсан. Гэвч охидыг маань ихэр сувилагчид хүлээж авсан мэдээг сонсоод маш сайхан санагдаж, хэсэг зуур сэтгэл тайвширсан” гэжээ.

 

191016144754 02 twins deliver twins newborns exlarge 169

 

Эгч дүү ихэр сувилагчдын нэг Тори Ховард нярайн асаргааны тасагт ажилладаг бол Тара Дринкард яаралтай тусламжийн хүлээн авах хэсэгт ажилладаг байна. .

 

191016141806 becca and brannan williams exlarge 169

 

Бяцхан ихрийн эцэг эх Тара, Тори хоёртой сайн найзууд болж охидоо цаашид хэрхэн өсгөх талаар зөвлөгөө авсан байна. Магадгүй охид өсч том болоод тэднийг эсэн мэнд хүлээж авсан ихэр сувилагчидтай уулзах байх хэмээн Уильямсын гэр бүл ярьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.