Ким Жон Ун цаст ууланд цагаан морь унасан нь юуны дохио вэ?

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дархан цаазат, цаст Паэкту уулнаа гарч цагаан морьтой давхиж буй зургийг төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар цацлаа. Паэкту уул нь Умард Солонгосын хамгийн ариун дагшин газар бөгөөд удирдагч Ким онцгой чухал үйл явдлыг тэмдэглэх үедээ ийшээ ирдэг аж. Энэ удаад чухам ямар үйл явдлыг дэлхий дахинд тунхаглаж, дархан цаазат уулнаа цагаан морь унасныг ажиглагчид олон талаас тайлбарлаж байна.

Юун түрүүнд Умард Солонгосын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг “Дэлхийг гайхшруулах агуу үйл явдал болох гэж байна. Удирдагч Паэкту уулнаа морин дэл дээр мордсон нь Солонгосын хувьсгалын түүхэнд бичигдэх чухал үйл явдлыг тэмдэглэж байна” хэмээн Кимийн зургийг танилцуулахдаа мэдээлжээ.

 

4028

 

Одоогоор Ким Жон Ун чухам юу төлөвлөсөн нь нууцлаг байгаа ч өнгөрсөн хугацаанд тэрээр хэд хэдэн чухал шийдвэр гаргахдаа дархан цаазат уулын оройд гарсан байдаг.

 

 109249618 81f9a24e 6ea0 48e7 85c3 b42a73fb9898

 

Олон улсын ажиглагчид түүний энэ удаагийн үйлдлийг Умард Солонгос улс олон улсын хориг, цөмийн зэвсгийн дарамт, баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг баттай зогсож буйгаа онцлон тэмдэглэсэн үйл явдал хэмээн харж байна. Шинэ оноо угтаж хэлсэн үгэндээ Өмнөд Солонгос улстай холбоо харилцаа тогтооход үүд хаалгаа нээж байна хэмээн онцолсон юм.

Харин өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр дархан цаазат ууланд аваачжээ. Хэдийгээр Өмнөд Солонгосын зуучилсан Америк-Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр царцанги байдалд орсон ч Ким энэ оны төгсгөл хүртэл Америкийг уян хатан байр суурь баримтлахыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

 

North Korea scientist says earthquakes are hitting sacred Mount Paektu

 

Үүнээс гадна удирдагч Кимийн энэ удаа харуулсан дүр төрх барууны орнуудын уран зөгнөлт Хаадын тоглоом, Бөгжний эзэн, Нарниагийн түүх зэрэг кино бүтээлүүдэд гардагтай ижил харагдсаныг хэвлэлүүд дурдсан байна.

 

EG9MHcTVAAEezhf?format=jpg&name=small

 

Цагаан морьтой, цаст ууланд гарсан Кимийн зургийн эргэн тойронд гарч буй таамаг сэжгүүдээс онцлууштай нь .  

 

3500

 

Бүр эсрэгээрээ Кимийн уг дүр зураг суртал ухуулгын нэг хэсэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын хэсгийнхний анхаарлыг татах гэсэн оролдлого ч гэж үзэх хүмүүс байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.