"Түүх мартахгүй" УСК-нд нөөц сангаас 500 сая төгрөг олгоно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны киноны зураг авалт 89 хувьтай явж байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар тус кинонд зориулан 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
Тус кинонд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа. Ерөнхий продюссер, зохиолчоор Ж.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.