LIVE: ХҮН Монгол улсын Ерөнхийлөгчийг ҮХ зөрчсөн гэж ҮХЦ-д өгчээ

 

Хөдөлмөрийн Үндэсний намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ

Тус нам нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүрт илэрхийлж байсан. Өнөөдрийн байдлаар ҮХНӨ-ийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж, зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна. Иймд ХҮНам ҮХНӨ-д дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна гэлээ.

Ингээд Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах.

Хоёрдугаарт: Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ нь өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх.

Гуравдугаарт: Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг санал дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, дээрх саналыг УИХ-н дарга Д.Занданшатар болон Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх болно гэлээ. 

Түүнчлэн . ҮХЦ 30 хоногийн дараа маргаан үүсгэхгүй гэвэл ҮХЦ-ийн бага суудлын цэцэд хандахаас гадна манай нам энэ асуудлын ард гарах хүртэл бүх талаар ажиллана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.