200 мянгаас дээш хүн амтай хот, мужуудыг хурдны замаар холбоно


БНХАУ-ын талаарх мэдээллүүдийг .тоймлон хүргэж байна БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын нарийн бичгийн дарга Ли Гуйюнь тус улсын Засгийн газар ирэх оны сүүлч хүртэл алслагдсан, буурай хөгжилтэй муж, бүс нутгийг хүн ам олноор суурьшсан Гүйжоү мужтай холбохоор 10 мянган км урт хурдны зам тавихаар төлөвлөж буй талаар мэдээллээ. Одоогоос 50 жилийн өмнө БНХАУ аж үйлдвэрлэлийн салбарт илүү анхаарал хандуулж зам барилгын бүтээн байгуулалтыг бүр мөсөн орхиод байсан юм.

Тиймээс асфальтан замын уртаараа буурай хөгжилтэй орнуудтай нэг түвшинд байв. Харин 1980 -аад оноос Засгийн газар нь зам тээврийн салбарыг улс орны хөгжлийн хэмжүүр болгосноор “Хятадын зам барих гайхамшиг” эхэлсэн гэж хэлж болно. Ирэх таван жилд 200 мянгаас дээш хүн амтай хот, мужууд хурдны .замаар холбогдох төлөвтэй байна.

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.